Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батттулга өнөөдөр /2019.04.04/ Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр“Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ хүнийг дэвшүүлвэл жинхэнэ нүдээ олсон бн