Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр, энэ туршилт амжилттай болсон эсэх нь энэ сарын сүүлээр тодорхой болох юм. SCI дэлбэрэх төхөөрөмжийг Хаябуса-2 өнөөдөр /2019.04.05/ ажиллуулсан бөгөөд 10 метр өргөн тоогоо бий болгохоор төлөвлөж байна. Хаябуса-2 SCI төхөөрөмжийг Рюгү жижиг гарагийн гадаргуугаас 500 метрийн өндөрт хаясан байна. Дэлбэрэлтийн бичлэгийг нэг км зайд байрлуулсан DCAM3 жижиг хэмжээний камераар авах гэнэ. Дүрс бичлэг хэдий хэр хугацааны дараа дэлхий рүү дамжигдах нь одоогоор тодорхойгүй байна.
Хэрэв туршилт төлөвлөсний дагуу болбол Хаябуса-2 хэдэн долоо хоногийн дараа тоогоо үүссэн газарт эргэн очиж, астероидын дээжийг авах юм. Эдгээр дээж эрдэмтдэд нарны аймгийн гарагууд хэрхэн үүсэн бий болсон талаар чухал мэдээлэл өгөх учиртай.
Рюгү нь С төрлийн жижиг гараг хэмээгддэг сансрын чулууны энгийн төрөл юм.
Сэтгэгдэл ( 0 )