Э.Бэхбаяр, О.Насанбурмаа хоёрын тав дахь түрүү

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Ес дэх удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд БНХАУ, ОХУ-ын Якут, Буриад, Беларусь, Мон­гол, Казахстан улсуудын шигшээ баг өрсөлдлөө. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 гэсэн 10 жингийн барилдаан болсон.  Э.Бэхбаяр, О.Насанбурмаа нар “Монголиа опен” тэмцээнд тав дахь удаагаа түрүүллээ.

ЭРЭГТЭЙ

57 кг (17 бөх): 1.Э.Бэхбаяр (Монгол) 2.Петр Константинов (ОХУ, Якут) 3.Тамир Гармаев (ОХУ, Буриад), Т.Түвшинтулга (Монгол)

65 кг (29 бөх): 1.Риома Анракү (Япон) 2.Д.Тэн­гис 3.Т.Тулга, Б.Нэмэхбаяр (бүгд Монгол)

74 кг (15 бөх): 1.Арсалан Будажапов 2.Евгений Жербаев (хоёул ОХУ, Буриад) 3.Яжүро Ямасаки (Япон), Г.Шижир (Монгол)

86 кг (10 бөх): 1.О.Үйтүмэн 2.Г.Ганхуяг 3.Б.Нямбаяр, Э.Батмагнай (бүгд Монгол)

97 кг (9 бөх): 1. Ө.Батзул (Монгол) 2.Такэши Ямагүчи (Япон) 3.Л.Төртогтох, П.Өсөхбаатар (хоёул Монгол)

ЭМЭГТЭЙ

50 кг (11 бөх): 1.Б.Чимгээ 2.Н.Анударь 3.Б.Мөнхнар (бүгд Монгол), Валерия Чепсаракова (ОХУ)

55 кг (7 бөх): 1.Б.Дөлгөөн 2.Б.Болор-Эрдэнэ 3.Э.Сумъяа (бүгд Монгол)

59 кг (8 бөх): 1. Б.Шоовдор (Монгол) 2. Лили (БНХАУ) 3. А.Батцэцэг, Н.Энхтуяа (хоёул Монгол)

65 кг (7 бөх ): 1.З.Болортунгалаг 2.Х.Болортуяа 3.Э.Цэвэгмид (бүгд Монгол)

72 кг (8 бөх): 1.О.Насанбурмаа 2.Г.Ариунжаргал 3.Н.Загардулам, Ц.Хулан (бүгд Монгол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top