Сонирхогчийн зовнил буюу Монголын жүдо олимпод бэлэн үү!

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Уг нь бид энэ спортоор аль 39 жилийн өмнө олимпийн медаль хүртсэн. Гэвч сайн бөхчүүд байсан хэдий ч ямар нэг шалтгаанаар дэлхийд цахиур хагалж чадахгүй явсаар 1996 онд дахин медаль авч, жүдо, чөлөөт бөх шиг гол найдвараа тавьдаг, хардаг, медаль хүлээдэг спорт болсон. Тэр бүү хэл олимпийн анхны монгол аваргыг төрүүлж, түүхэндээ нэжгээд дэлхийн аваргатай болж, хөгжил нь миний бодлоор 2017 онд оргилдоо хүрсэн билээ. Бидний найдаж, дэмждэг, багийн лидерүүд болох М.Уранцэцэг, Д.Сумъяа, Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар Бээжингийн олимпийн дараагаас бэлтгэгдсэн найман жилийн хөдөлмөрийн бүтээгдэхүүн. Сайн бэлтгэсэн, сайн ч үзсэн, дэлхийд танигдсан. Одоо болтол ихэнхи нь дэвжээнээс буугаагүй, бид ч мөнх настай мэт итгэл тавьсаар байгаа ч тэд аль хэдийн 30 насны босгонд тулж, зарим нь давжээ. Гэтэл тэдэнтэй тулж байгаа залуус 19-20 настайдаа л дэлхийн аварга болчихож байна. Бид олон жил амжилт гаргасан оддоо дэмжсээр, тэднийг маань дэлхий рентгенд харж байгаа мэт нэвт судалж, үүрүүлдэг, өчүүлдэг хүн ч ховор боллоо. Залуусаа дэмжье гээд явууллаа. Явсан ч нэг давж чадахгүй байна. Тооны хувьд нөөц байна. Харин чанар бол үнэхээр муу. Токиод барилдах залуус бол Абе, Цүкаса, Билодид, Климкайт, Дегучи нар шиг аварга нь болохгүй юм гэхэд аранга нь болж одооноос нэрээ зарлаж, томчуудыг айлгаж байх ёстой. Энэ зарчмаар бол бидэнд шинэ нэр ирэх олимпийн өмнө л лав дуулдахгүй нь. 

Монголын жүдогийн их уналтын жил эхэлж байна уу? Шуудхан хэлэхэд Токиогоос гэрэл харагдахгүй байна.  Яг үнэндээ бид хуучуулынхаа авсан медалиар нүүр тахалж, тайвшираад байх шиг. 

Байгаа нь жингийнхээ лидерүүдийг бүрэн цуглаагүй ганц нэг тэмцээний завсраар ганц нэг медаль авч, түүгээр нь бид бахархаж, нэр тахалж суух нь бас л өрөөсгөл. Тэртэй тэргүй Монголын жүдо иймэрхүү тэмцээнээс медаль хүртэх чансаатай болсон. Гэвч залуу үе маань үүнийг ч баталгаатай хийж чадахгүй байгаа нь асуудал. Гранд слам, гран при бол жинхэнэ туршлага суух талбар. Харин ДАШТ, олимпийн наадам бол суусан туршлагаа ашиглах газар. Гэтэл яваад байгаа мөртөө туршлага суудаггүй хүн ч бас байна.  Яг үнэндээ бид хууччуулынхаа авсан медалиар нүүр тахалж, тайвшираад байх шиг.

ШҮҮГЧИД БУРУУТАЙ ЮУ?

Шүүгчид манай эсрэг дайрдаг нь жижиг орны том зовлон. Манай аль ч спортод үеийн үед байсаар ирсэн. Олон ч мундаг тамирчид сайхан боломжуудаа зөндөө л алдсан. Монголын тамирчныг эхэлж торгуулахгүйн тулд бид өөрсдөө хөдөлж, санаачлагатай, идэвхитэй барилдах ёстой. Угаас аль ч орны хөгжөөн дэмжигчдэд шүүгч өөрсдийнх нь эсрэг ажиллаад байгаа юм шиг санагддаг нь бичигдээгүй хууль. Түүнийх нь эсрэг бид шүүгчтэй, үзэгчтэй нь баавартай хождог байх л арга ухаан, сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Одоо тэмцээний сугалааг хараад Япон Солонгос, Франц гээд лидер байвал за даа энэ ч гээд таамаглахад нэг их буруудахгүй л байна.

ОЛИМПОД ЯАХ ВЭ?

Шуудхан хэлэхэд Токиогоос гэрэл харагдахгүй байна. Зарим хүн энэ яасан бараан, билэггүй товарищ вэ гэх л байх. Гэхдээ одоо бол нулимсаа залгиад ч зөвшөөрөхөөс аргагүй байна. Бид оргил үедээ, 13 жинд буюу бараг бүтэн багаар олимпод орсон. Харин одоо.. Үүнийг ч жүдо мэддэг, сонирхдог хүн бүхэн тоолчихно.  Эрэгтэйчүүд бол чардайж байгаад бүтэн багийн эрх авчих байх. Харин медаль хүртэх үү гэвэл баталгаатай хариулахад хэцүү. Эмэгтэй бол ерөөсөө л 48, 57, 63 орно. Харин медальд бол хоёр нь зүтгэнэ.

Гэхдээ бас л асуудалтай. Учир нь ирэх олимп жүдогийн өлгий нутагт болно. Манай хоёр бол япон бөхчүүдийн толгойны өвчин. Тэд нутагтаа биднийг шүүгчтэйгээ, үзэгчтэйгээ хамжаад ч болтугай хариугаа авч, нуга дарахыг л хичээнэ. Үүнээс гарахын тулд, итгэл төгс медальтай байхын тулд бид сургалт, барилдааны тактик, мэх техник гээд л бүхнээ цогцоор нь өөрчлөх шаардлагатай болжээ. Мэргэжлийн хүмүүс нь маниар хэлүүлтгүй мэдэж байгаа хэмээн найднам.

Энэ бүхнийг эргээд дүгнэхэд, Монголын жүдогийн их уналтын жил эхэлж байна уу даа гэж бодном. Аль ч спортын төрөлд үе шилжихэд уналтын үе тохиодог. Гэвч тэр нь манай хувьд буруу үедээ буюу олимпийн өмнөх энэ цаг үед тохиогоод байх шиг. Хөгжөөн дэмжигчид бид ч эцсээ хүртэл тамирчдаа дэмжиж, горьдлого тээх нь тодорхой. Гэвч нүцгэн үнэнтэй нүүр тулж, нүдээр харах гашуун цаг ойртож байгаа юм биш биз. Хэрэв тийм бол тэр нь олимпийн дараагаас байгаасай.

Н.ЦОГТСАЙХАН

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чинзориг(202.126.90.116) 2021 оны 03 сарын 12

Ер н Токиогийн дараа уе солигдоно .залуус бол байгаа ийм байдал жудо хегжсен бух оронд байдаг .60,66,73,81,90,-100 100 .шинэ залуус гарч ирнэ .-100 кг Гончигсурэн шинэ уе .олон залуус сая цугларалтанд хамрагдсан .ур дун ч гарч байна.Жудо бол хамтаараа багаараа амжилт анд хурдэг спорт .

0  |  0
Ж.Энхбаяр(103.10.23.187) 2021 оны 03 сарын 03

Хашбаатарын Цагаанбаатарыг ахлахаар тавиад өгөөч дээ.Заавал 1 юм гарах ёстой

1  |  0
Содномбалжид(202.126.89.145) 2019 оны 04 сарын 10

Томчуудын идэж уугаад байгаа мөнгөнөөс спортдоо зориулж тамирчид маань идэж уувал зүгээр санагдаж байна Монголынхоо төлөө шүү дээ

1  |  0
Batbayar(59.153.115.119) 2019 оны 04 сарын 12

Tsogsaikhan unekheer unen, bas yum bodogduulakhuits bichjee!!! Manai judo unaltand orson 2020 ond gants khurel avbal deediin zaya l bna!!! Unekheer zalgamj khalaa tamirchingui boljee!!! Uranaa, Sumiya, Odbayar nart uur ontsgoi beltgel kheregtei bna... Otgonbaatar... Za ingeed l bid khetsuu baidald bna daa!!!

2  |  0
Жавхаа(66.181.161.56) 2019 оны 04 сарын 10

Энэ үнэн шүү манай медалтнуудын араас гарчих хүн алга цогтбаатар дэндүү сэтгэлийн хөөрөлтөй барилддаг сэтгэл хөөрөлөө барьж дийлэхгүй хараад бхад цагын төгсгөлд илүү юм хж яваад ялагдаж байгаан анзаарагддаг

1  |  0
zoch(122.201.31.23) 2019 оны 04 сарын 12

sain dasgaljuulagch heregtei manai tamirchid hurd, tesrelt ene bdggyiee gol ni zorilgogyi ch yum shig tegeed tolgoid ni yum hiij uguhgyi bol bas l hetsuudee.

2  |  0
Z(103.57.93.88) 2019 оны 04 сарын 10

Amjiltiin toloo geed arhi uuhaar ymar olig bh ve

1  |  0
Arhi(106.102.130.156) 2019 оны 04 сарын 10

Margaash ni barildah bj urd odor ni uhtlee arhidatsgaagaad baihaar ymar amjilt uzuulehevdee

1  |  0
Жудо бөх сонирхогч(66.181.161.122) 2019 оны 04 сарын 10

Санал нэг байна бэтгэл сургуулилтаа өөрчлөмөөр байна ядаж шигшээ багын дасгажуулагчаа солимоор байна хэтэрхий нэг хүн олон жил шигшээ багыг дасгажуулж нэгэн хэвийн байдалтай байгаад байгаа юм шиг санагдаж байнө

1  |  0
Жудо бөх сонирхогч(66.181.161.122) 2019 оны 04 сарын 10

Санал нэг байна бэтгэл сургуулилтаа өөрчлөмөөр байна ядаж шигшээ багын дасгажуулагчаа солимоор байна хэтэрхий нэг хүн олон жил шигшээ багыг дасгажуулж нэгэн хэвийн байдалтай байгаад байгаа юм шиг санагдаж байнө

1  |  0
Жудо бөх сонирхогч(66.181.161.122) 2019 оны 04 сарын 10

Санал нэг байна бэтгэл сургуулилтаа өөрчлөмөөр байна ядаж шигшээ багын дасгажуулагчаа солимоор байна хэтэрхий нэг хүн олон жил шигшээ багыг дасгажуулж нэгэн хэвийн байдалтай байгаад байгаа юм шиг санагдаж байнө

1  |  0
Жудо бөх сонирхогч(66.181.161.122) 2019 оны 04 сарын 10

Санал нэг байна бэтгэл сургуулилтаа өөрчлөмөөр байна ядаж шигшээ багын дасгажуулагчаа солимоор байна хэтэрхий нэг хүн олон жил шигшээ багыг дасгажуулж нэгэн хэвийн байдалтай байгаад байгаа юм шиг санагдаж байнө

1  |  0
Жудо бөх сонирхогч(66.181.161.122) 2019 оны 04 сарын 11

Санал нэг байна бэтгэл сургуулилтаа өөрчлөмөөр байна ядаж шигшээ багын дасгажуулагчаа солимоор байна хэтэрхий нэг хүн олон жил шигшээ багыг дасгажуулж нэгэн хэвийн байдалтай байгаад байгаа юм шиг санагдаж байнө

1  |  1
ммм(211.36.148.78) 2019 оны 04 сарын 08

энэ зураг яг хэүээний ямар барилдааных вэ???

0  |  0
эгэл(103.57.92.100) 2019 оны 04 сарын 10

1.манайхан хэвтээ барилдаан 48кг-аас бусад нь огт хийхгүй харагдах юм. 2.хурд алга 3,угсраа мэх бараг байхгүй тэгээд дандаа ухарна эсвэл шүүгч руу хараад л торгуулаад байна.Айлын тамирчидыг харахад тэгэхгүй л байгаа юм даа.

4  |  0
үнэн(66.181.188.73) 2019 оны 04 сарын 10

Гадаадынхныг айлгаад байгаа жүдоч одоо бол алга. Сумьяад бага зэрэг найдвар бий ,гэхдээ аз таарвал, өөр юу ч байхгүй

2  |  0
bb(66.181.189.96) 2019 оны 04 сарын 10

Tsogtbaatar, Sosorbaram 2 ireeduitei haragdaj bna. Horloodoi gehed mash idevhgui.

2  |  0
Дэмжигч(103.26.194.99) 2019 оны 04 сарын 10

Өрсөлдөгчөө судалж барьц мэх зогсоовол зөв сонгох, идэвх үзүүлэх, сонгуулиас зайлсхийх гэх мэтэд сайн сургах хэрэгтэй юм шигээ. Хангалтгүй,хайнга барилдсан тохиолдолд ямар нэг хариуцлага тооцдог журам мөрдөх хэрэгтэй

2  |  0
Дзюдо(66.181.161.44) 2019 оны 04 сарын 10

Одоогийн барилдаж байгаа бөхчүүдээс харахад ихэнх нь нас явсан байнаа...залуучууд түй чи алга...энэ их муу үр дагавартай...8 сард токиод дэлхийн аварга болно...хэдхээн сарын зай байна...жин болгон дээр залуучуудын бэлтгэмээр байна...

2  |  0
уран.(64.119.21.144) 2019 оны 04 сарын 10

санал нийлж байна. шигшээгийн домог болсон үзмэрт тавимаар дасгалжуулагчидыг солих. сэтгэл зүйн сайн багш эмч хамгийн чухал. тэмцээний дараа уучилах биш хариуцлага тооцдог . тэмцээний үеэр бүх тамирчидын утас интернетыг зогсоох барилдаандаа анхаарахгүй laiv хийгээд лайк дараад байж байхыг харсан. ер нь жижиг гэлтгүй анхаарах болсон

4  |  0
зочин(117.111.28.136) 2019 оны 04 сарын 10

яг үнэн. цогтбаатараас өөр залуу үеийн төлөөлөл харагдахгүйл байна да.

1  |  0
А(202.9.43.42) 2019 оны 04 сарын 10

Ер нь бол санал нийлж байна гэхдээ бэлтгэл, хангамж, хөрөнгө мөнгөний талаар үг цухуйлгасангүй тэр нь жаахан тийм санагдлаа

2  |  0
zochin(64.119.20.62) 2019 оны 04 сарын 10

khorloodoi . enkhriilen , kherlen altanbagana , tsogtbaatar nar yasan ch akhidagguy yum , tolgoy ni ajillakhguy bayna daa

3  |  0
zochin(202.9.43.198) 2019 оны 04 сарын 10

zuv

2  |  0
Top