Нийслэлийн өсвөр насны хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Мөнхийн мөрөөдлөө асаа” TББ-ын тэргүүн Э.Амарсайхан нар /2019.04.06/ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
Санамж бичгийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн байранд үзэглэсэн юм. Учир нь 104 дүгээр сургууль дээврийн талбайдаа хүүхэд багачуудын чийрэгжүүлэх төхөөрөмж, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайтай анхны сургууль юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )