Одод чуулсан ойн тоглолт

2019 оны 04 сарын 08

Хоёр хөдөлмөрийн баатар, хоёр төрийн шагналтан, 24 гавьяат, 30 гаруй эрдэмтэн доктор, Монгол Улсын анхны ерөнхийлөгч, хоёр ерөнхий сайд, 300 гаруй урлаг спортын одод төрүүлсэн ХО-ШИ-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14-р сургуулийн 70 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт 2019.04.03-д монгол бөхийн өргөөнд гайхамшигтай сайхан болж өндөрлөлөө.

МУГЖ Д.Жаргалсайхан, Х.Лхагвасүрэн, Ө.Уянга, н.Ганзориг,  СТА дуучин Т.Дэлгэрмөрөн,  А.Болормаа, Д.Амар,Б.Болд,Х.Мөнгөнцэцэг болон үе үеийн төгсөгчдийн төлөөлөл,  багш сурагчид  нар нийт 500 гаруй хүн оролцсон ойн хүндэтгэлийн тоглолтонд 70 морин хуур, 100 хүүхдийн найрал дуу, 100 хүүхдийн бие биелгээ эгшиглэсэн нь гайхамшигтай байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top