Израилийн “Ирони Йегуда” багийн хаалгач Исаак Хайик мэргэжлийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн ахмад хөлбөмбөгчөөр тодорлоо. Энэ сарын таванд “Маккаби Рамат Ган” багтай хийсэн тоглолтонд оролцохдоо тэр 73 настай байлаа. Харамсалтай нь баг нь 1:5 ялагдсан ч ахмад хөлбөмбөгч мэргэжлийн хөлбөмбөгийн тоглолтод оролцсон хамгийн хөгшин тоглогчийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнөх рекорд амжилтыг Уругвайн Роберт Кармон эзэмшиж байлаа. Кармон дөрвөн жилийн өмнө 53 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгийн тоглолтод оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )