“Челси” Левандовскиг сонирхож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Английн нийслэлийн “Челси” баг ирэх зуны наймааны цонхоор довтлогч авна гэд­гээ зарлаад байгаа. Тус багийн гол довт­­­логч Гонсало Игуаин улирал дуусаад Италийн “Ювентус” багтаа буцахаар болсон. “Челси” гол анхаарлаа Германы “Бавари” багийн польш довтлогч Роберт Левандовскид хан­дуулаад байна.

30 настай Левандовскиг зарахад татгалзах зүйлгүй гэдгээ “Бавари” илэрхийлсэн. Transfermarkt-ийн үнэлгээгээр  Роберт Левандовски 70 сая еврогийн үнэ хүрэх ажээ. Роберт энэ улирал 39 тоглолтод оролцож, 35 гоол оруулаад байгаа билээ. Челси” Левандовскигаас гадна Голландын  “Вил­лем II” багийн 19 настай залуу довтлогч Алек­­сандер Исакийг авахаар шийдээд байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top