Өнөөдөр /2019.04.09/ Аваргуудын лигийн шилдэг 8 багийн тоглолт эхлэх гэж байна. Испанийн “Барселона” Английн “Манчестер Юнайтед” багтай таарсан нь хамгийн сонирхолтой сугалаа байв.
“Барселона” Испани – “Манчестер Юнайтед” Англи
“Тоттенхэм” Англи – “Манчестер Сити” Англи
“Ливерпуль” Англи – “Порту” Португал
“Аякс” Голланд – “Ювентус” Итали
Хагас шигшээ
“Тоттенхэм” / “Манчестер Сити” – “Аякс” / “Ювентус”
“Барселона” / “Манчестер Юнайтед” – “Ливерпуль” / “Порту”
Шөвгийн найман багийн эхний тоглолт энэ сарын 9, 10-нд, хариу тоглолт 4-р сарын 16, 17-нд явагдана.
“Аякс” (Голланд) – ”Ювентус” (Итали)
1. “Аякс” багт Аваргуудын лигийн энэ улирлын мэргэн бууч тоглож байна. Душан Тадич 9 гоол оруулж, Лео Месси, Роберт Левандовский нарын дээд талд бичигдэж байгаа. Харин Криштиану Роналду 7 тоглолтод 4 бөмбөг хаалганд оруулсныхаа 3-ыг нь “Атлетико”-гийн эсрэг оруулсан.
2. Лео Бонуччи, Щчесны хоёр л энэ улирлын Аваргуудын лигийн бүх тоглолтод эхнээс нь эцсийн минут хүртэл тоглосон.
3. Тус тэмцээн “Аваргуудын лиг” нэртэй болсноос хойш энэ хоёр баг 5 удаа таарч тоглосон. Бүгдэд нь “Юве” ялсан амжилттай. 1996 оны финалд таарахад “Ювентус” пенальтигаар ялж байсан бол жилийн дараа хагас шигшээд голландчуудыг тэмцээнээс мулталж байв. “Аякс” энэ тоглолтуудыг мартаагүй байгаа нь лавтай.
“Ливерпуль” (Англи) – “Порту” (Португал)
4. Германы хүчирхэг “Бавари”-г ялснаар “Ливерпуль” 10 жилийн өмнө Английн 4 баг шигшээ 8-д үлдсэн амжилтыг давтахад тус болсон. Гэхдээ тэрхүү 2008/2009 оны улиралд Испанийн “Барса” түрүүлж байлаа.
5. Өнгөрсөн жил “Ливерпуль” “Порту”-г “Драгау” цэнгэлдэх хүрээлэнд нь 50 мянган үзэгчийнх нь өмнө 5:0 бут ниргэсэн.
“Тоттенхэм Хотспур” (Англи) – “Манчестер Сити” (Англи)
6. Английн том багуудын эгнээнд эргэж буцалтгүй багтсан гэдгээ харуулахын тулд “Тоттенхэм” энэ шатыг давах ёстой. 2011 онд тэд шигшээ 8-д үлдсэн ч Испанийн “Реал”-д ялагдаж байв.
7. Харин “Манчестер Сити” дэлхийн томчуудын нэг болсноо батлахын тулд Аваргуудын лигийн цомыг авах шаардлагатай. 2015/2016 оны улиралд хагас шигшээд шалгарсан нь тэдний хувьд хамгийн том амжилт.
8. Тэд энэ 2 долоо хоногийн турш хоорондоо 3 удаа тоглох болно. Аваргуудын лигээс гадна Премьер-Лигийн хүрээнд энэ сарын 20-нд “Сити”-гийн талбайд учрах болно.
“Барселона” (Испани) – “Манчестер Юнайтед” (Англи)
9. Шилдэг 8-д Испаниас ганцхан “Барса” үлдсэн. “Атлетико”, “Реал” багуудын шуугиан дагуулсан ялагдал энэ тэмцээнд Испанийн багууд илүүрхдэг байсан уламжлалыг таслан зогсоосон. Хамгийн сүүлд 2010 онд Испаниас 8-д ганц баг үлдэж байжээ.
10. Шилдэг 8-д “Юнайтед” тун олон жил бүдэрч байгаа. Хамгийн сүүлд 2011 онд сэр Алексийн удирдлга дор энэ шатыг давсан ч “Барселона”-д ялагдаж байжээ.
11. Эхний тоглолт Испанид явагдахаар сугалаа гарсан ч Манчестер хотын өөр нэгэн баг болох “Сити” бас зочлон тоглохоор болсон тул УЕФА-гаас “МЮ”-д эхний тоглолтыг талбайдаа хүлээн авах үүрэг өгсөн. “Барса” “МЮ” хоорондоо 11 тааран тоглосноос Испанийн баг 4 ялж, 4 тэнцэж, 3 ялагдаж байжээ.
Аваргуудын лигийн хуваарь
4-р сарын 9
“Тоттенхэм” (Англи) – “Манчестер Сити” (Англи)
“Ливерпуль” (Англи) – “Порту” (Португал)
4-р сарын 10
“Манчестер Юнайтед” (Англи) – “Барселона” (Испани)
“Аякс” (Голланд) – “Ювентус” (Итали)
Сэтгэгдэл ( 0 )