Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Амьтны тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч нартай хамтарсан шалгалтыг хийлээ.
Шалгалтыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүн, хуулийн этгээд, дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд гарал үүслийн гэрчилгээ, тодорхойлолтгүй зэрлэг амьтны эд эрхтэн, тэдгээрээр хийсэн бэлэг дурсгалын зүйл худалдан борлуулж байсан үйлдлийг илрүүлж, чонын шагай 17 ш, соёо 24 ш, тарваганы шагай 17 ш зэргийг шинжилгээнд хамруулахаар түр хурааж авлаа гэж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )