Зохиолын дуучид дундаа чамгүй нэр хүндтэйд тооцогддог нэгэн бол дуучин А.Түмэн-Өлзий. Тэрбээр саяхан нөхрөөсөө өрх тусгаарласнаа зарлаж олон нийтийг багагүй гайхшруулаад амжсан бол энэ удаад ганц бие амьдралдаа гутрахгүй гэдгээ хэлжээ. Тэрбээр нөхөр, охиныхоо хамтаар авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа оруулан "Анх Ээж болсон аз жаргалтай мөч минь. Нэгэн цагт хань гэж явсан энэ хүнийг би муулахгүй ээ. Намайг ээж болгосон, бас нэгэн цагт хань байлгасан хүн. Залуу хосууд анх сална гэж хайрладаггүй, сална гэж суудаггүй л байх. Бид ч мөн тийм л байсан. Салах шалтгаан янз бүр байдаг ч бидний шалтгаан хүнд байгаагүй ээ.Залуу хос нэгэндээ яг адилхан бардам байдаг, бас хүссэнээрээ, дураараа аашилдаг, тэр л бардам зан ноён нурууг хугалдаг. Алдаж оносон залуус бүхнээс "Яагаад" гэж битгий асууж байгаарай. Тэд бүгд ийм зүйл хүсэж хийдэггүй юм шүү. Үрийн минь аав сайн л явж байвал би баярлана. Яагаад гэвэл ҮР ХҮҮХЭД нь адилхан явдаг юм. Ганц бие болсон гээд би гундаагүй шүү. Хувь тавиланд сөхрөхгүй гэдгэр, галзуу амьдрах хоншоортой бүсгүй чинь "Би" байхгүй юу. Надад энэ зургийг хараад сайхан дурсамж минь сэргэсэн юм. Зүгээр л уншаад эерэг бодоорой. Амьдралаараа сенсацилах гэсэнгүй, бас хэн нэгнээр өрөвдүүлэх гэсэнгүй. Буруу үлгэр дуурайлал гэж бүү бодоорой. Надаас үлгэр авч сална ч гэж юу байхав. Мэдээж хүсэж ийм зүйл хийнэ гэж байхгүй шүү дээ" хэмээсэн байна.
Тэрбээр нөхөртэйгөө анх фэйсбүүкээр танилцаж байсан гэдэг. Чамгүй олон жилийг хамт үдсэн нөхрөөсөө салсан ч амьдралд гудайхгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа ийн зарласан дуучин бүсгүй одоогоор гэр бүл зохиох бодолгүй байгаа гэнэ лээ.
Сэтгэгдэл ( 6 )
Сөрөлтэй явалдаад баригдаад салсан биз дээ
Энэ тэгээд нэр хүндтэй дуучин уу. Явчихсан юм
YAH GD L SALAAD HUUHED ONCHORUULEED BDAG YANHAN BE NOHOR NI CH GESEN NAAD NEG YMNIIHAA SALTAAG MEDRELGUI BOLTOL BALBAJ CHADDAGUI LOITSON ER VE
Энгийн сайхан амьдарч чадахгүй эмгэнээсээ уйдсан өвгөцүүлийн зугаа болохоор шийджээ...хэцс
Ухаантай л ярилцлага өгсөн байна,,, Залуу улсууд алдаж л байдаг юм.
Er em bitgii hel eruu uvdug saldag horvoo shuu dee, bolj butehgui bol salsan n deer shuu dee hun gants l amidardag tiimees uuruuruu l baisan n hojdog ergeed haramsahgui tuld shuu dee.