АНУ-ын Сансар, агаар судлалын захиргаа буюу НАСА агентлаг 2033 он гэхэд Улаан нүдэн гараг руу нисгэгчтэй хөлөг илгээхээ мэдэгдлээ. Эл төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь өдгөө тус байгууллагад байнгын нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа тул АНУ-ын Конгресст хандсан байна.
НАСА үүнээс өмнөхөн 2024 он гэхэд сар руу сансрын нисгэгчтэй хөлөг илгээхээр төлөвлөж буйгаа зарласан юм. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс таван жилийн дараа гэхэд “америк хүний мөрийг саран дээр дахин гаргахыг” үүрэгджээ.
НАСА-гийн тэргүүн Жим Брайдэнстайны хэлснээр дээрх хоёр төлөвлөгөөг үйл хэрэг болгоход тус байгууллага 21 тэрбум ам.долларын жилийн төсвийнхөө тэн хагасыг зарцуулж буй тул төрийн нэмэлт дэмжлэг хэрэгтэй байгаа аж. НАСА Конгрессийн танхимд энэ сарын 15-нд дахин хандахаар болжээ.
Эх сурвалж: CCTV.com
Сэтгэгдэл ( 0 )