Засгийн газар бүсийн наадмын хурдан морины уралдааны товыг баталжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд зохиогдох морин уралдааны бүсийн наадмын товыг баталсан байна. Товын дагуу 2019 онд бүсийн хэмжээний найман уралдаан болох аж.
 

УРАЛДААНЫ ТОВ БОЛОН ХУГАЦАА
 

  • Төвийн бүсийн уралдаан. Улаанбаатар хот - 2019.05.12
  • Төвийн бүсийн зуны уралдаан. Говьсүмбэр аймаг - 2019.07.28-29
  • Хангайн бүсийн зуны уралдаан. Хөвсгөл аймаг - 2019.07.28-29
  • Баруун бүсийн зуны уралдаан. Баян-Өлгий аймаг - 2019.07.28-29
  • Зүүн бүсийн уралдаан. Дорнод аймаг - 2019.07.28-29
  • Говийн бүсийн уралдаан. Өмнөговь аймаг - 2019.07.28-29
  • Монголын уяачдын баяр. Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан. Улаанбаатар хот - 2019.07.20-21
  • Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 280 жилийн үйн зуны бүсийн уралдаан. Баянхонгор аймаг - 2019.07.28-29

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.21.91) 2019 оны 07 сарын 16

МОНГОЛ НААДАМ САЙХАН ШҮҮ

2  |  0
Top