Сонгинохайрханы хишиг барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Монгол бөхийн түүхэн дэх Арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны ээлжит цуврал "Чингис хаан" банкны нэрэмжит "Сонгино хайрханы хишиг" өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 14-ний 14.00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болох аж.

 Барилдаанд зодоглох бөхчүүдийг дөрөвдүгээр сарын 12, 13 -ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Сонирхуулахад, барилдааны үеэр үзэгчдээс 500 мянган төгрөгийн азтан хоёрыг, азтай үзэгч хоёрыг тодруулах юм байна. 

Тасалбарыг Тикет.мн болон "Монгол бөхийн өргөө"-ний кассаар худалдаалж байна. Утас: 456978

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top