Гуравдугаар сард мюзикл, инди жанрын "Од ба Гэгээ" кино нээлтээ хийсэн. Харин сүүлийн хэд хоног нээлтээ хийгээд 10 хоног ч болоогүй тус бүтээл кино театруудаас буужээ гэх мэдээ сошиал сүлжээгээр яваад байсан юм. Найруулагч Л.Бат-Амгалан, Иян Аллардайс нарын бүтээл "Од ба Гэгээ"-г үзсэн мэргэжлийн хүрээнийхэн болон үзэгчид өндөр үнэлгээг өгсөн.
Гэсэн хэдий ч киног үзэх үзэгчид цөөхөн, тэнхимийн суудал дүүрэхгүй байгаа шалтгаанаас болж ихэнх кино театраас буугаад байжээ. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр "Од ба Гэгээ" дахин дараах кино театруудын дэлгэцнээ гарч эхэллээ.
Сэтгэгдэл ( 0 )