ЖДҮ-д нэр холбогдож, ЯЛЛАГДАГЧААР татагдсан Д.Дамба-Очир гишүүний хэргийг хэрэгсэхгүй болгох уу!

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11


 

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид их хэмжээний зээл авч өгсөн гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.  

Одоогоор тэдний тавыг нь буюу УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын гишүүнийг яллагдагчаар татаад байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт холбогдох яллагдагчаар татагдсан хэргийг хэрэгсэхгүй болгохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос тодруулахад "Би зээл аваагүй. Тиймээс прокурорын байгууллагаас надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор болсон. Өөрөөр хэлбэл, намайг яллагдагчаар татсан хэргийг удахгүй хаана" гэх хариулт өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top