Сайн эхнэр ямар байх ёстой тухай XIX зууны зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Хэрхэн бат бэх гэр бүл зохиох, аз жаргалтай сайхан амьдрах талаар зөвлөгөө, ном өнөө цагт маш олон бий.

Тэгвэл алс тэртээ XIX зуунд тийм зөвлөгөө бас гардаг байсан байна. Оросын нэгэн сэтгүүлд гарсан “Сайн эхнэр ямар байх ёстой вэ” гэсэн заавраас танилцуулья. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг орчин үед олон хүнд таалагдахгүй байж болох ч сонирхолтой байх нь дамжиггүй. Ийм зөвлөгөө гардаг байсанд итгэхийн аргагүй. 

Нөхөртөө өдрийн хоол ресторанд идэх сэдэл төрүүлэхгүйн тулд гэртээ тав тухтай сайхан хооллох нөхцлийг нь ханга. Хоол болгоны дараа ам, сахлыг нь алчуураар арчиж, үнсэх хэрэгтэй.

Нөхрөө гэрэл зураг сонирхдог хоббитой болго. Өөрөө модель нь болж, янз бүрээр зургаа авахуул.

Хэрэв нөхөр тань өдрийн хоолны дараа унтах дуртай бол буйдан дээр хөнжлөөр хучин хэвтүүлж, унттал нь ном, сонин уншиж өг. Унтсан хойно нь ялааг нь үргээх шаардлагатай.

Нөхрөө орой үдэш гадуур гарч, хөзөр тоглуулахгүйн тул хөзөр тоглодог танил бүсгүйчүүдээ гэртээ урьж, хамтдаа хөгжилтэй тогло.

Хөзөр тоглох боломжгүй бол дуулж, бүжиглэж, хөгжим тоглон, нөхрөө зугаацуулах ёстой.

Нөхөртэйгээ хамт дугуйгаар зугаалах хэрэгтэй. Нөхөр тань салхи, шороо, цасанд тухгүй байхаас сэргийлэн өөрөө урд нь сууж, халхал.

Баярын өдрүүдэд нөхөртөө оронд нь өглөөний кофе цай авчирч, шинэ сонин сэтгүүл уншиж өгөх хэрэгтэй.

Нөхөр тань үсээ засуулахаар гараад хэн нэгэн танилтайгаа уулзаад хаашаа ч юм явчих магадлалтай тул сайн эхнэр үс засаж сураад гэртээ нөхрийнхөө үсийг засах ёстой.

Эхнэр хүн нөхрийнхөө ажлын гадаа үүдэнд хүлээж байгаад гэртээ хамт ирж байх ёстой.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yostoi Hutsvaa(108.218.234.108) 2019 оны 04 сарын 14

Yostoi hutsaj bainaa. Gantsaaraa baisan ni deer yum baina

2  |  0
Зочин(66.181.161.84) 2019 оны 04 сарын 15

Яг зөв орчин үеийн оодорсон хүүхнүүд ойлгоосой

2  |  1
Zochin(150.129.142.61) 2019 оны 04 сарын 12

Lol

0  |  0
haha(66.181.161.76) 2019 оны 04 сарын 12

ene eruopchuud tegj baigaad lav eruul bishee.

0  |  0
сараа(59.153.115.192) 2019 оны 04 сарын 14

ёстой хуцна биз.азаар сайхан үед нь төрж дээ!бидний хүүхдүүдийн үед бүр ч эрх тэгш болох байх.хэн цаг завтай нь гэрийн ажлаа хийдэг адилхан нийгэмд оролцоотой ажиллацгаадаг болно.

2  |  0
zochin(66.181.161.25) 2019 оны 04 сарын 12

hutsana biz

1  |  0
Top