41 дэх удаагийн Москвагийн олон улсын кино наадам дөрөвдүгээр сарын 18-25-ны хооронд ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ жил нийт 20-иод уран бүтээл наадамд оролцож байгаагаас гадна бүрэн хэмжээний, богино хэмжээний, баримтат гэсэн төрлүүдэд бүтээл шалгаруулжээ.
Наадмын нээлтийн киногоор “L’EMPEREUR DE PARIS” нэртэй франц кино шалгарсан бол хаалтын бүтээлээр “MEETING GORBACHEV” нэртэй америк баримтат бүтээл шалгарчээ.Кино наадмын шүүгчдийн багт Өмнөд Солонгосын алдарт артхаус найруулагч Ким Ки Дук тэргүүтэй найруулагчид байгаа аж.
Манай улс 1959 онд анх удаа зохиогч Ч.Ойдов, найруулагч Д.Жигжид нарын бүтээл “Ардын Элч” киногоор Москвагийн олон улсын кино наадамд оролцож байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )