ЦЭЦ: Дунд суудлын хуралдаанаар Олон улсын гэрээний хуулийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 13

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд Олон улсын гэрээний тухай хууль нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн талаар гомдол ирсний дагуу ирэх баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Дунд суудлын хуралдаан зарлажээ.

Олон улсын гэрээний тухай хуульд “Монгол Улсын дээд шүүх шаардлагатай тохиолдолд Монгол Улсын олон гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргана” гэж заасан нь Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь Үндсэн хуулийн зохицуулалтад нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Үүний дагуу Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаан зарлажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top