Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болжээ. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон байна. Охиныг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.
Сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажил хийж байна.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.Бямбадалайгаас тодруулахад “Охиныг хайх эрлийн ажил үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 30 гаруй хүнтэй нэмэлт бүрэлдэхүүн ирж ажиллаж байна. Ямар нэгэн сураг гараагүй байгаа” гэлээ. Охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгнө үү.
Сэтгэгдэл ( 2 )
yasanch hetsuu yum bede iim huurhun ohin hurdan amid seruun guin irj eej aavdaa tevruulerei
Эвий дээ. Олдоосой доо.