“Today’s art” олон улсын наадамд оролцох боломж нээгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Монголын Урлагийн Зөвлөл, АНУ дахь Монголын Урлагийн зөвлөл болон “Хаан” банк сантай хамтран “Хаан” Банкны Гүйцэтгэх захирал МУЗ-ийн Дэд тэргүүн асан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт Морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.

“Гэрэлт Морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр нь жилд нэг уран бүтээлчийг сонгон шалгаруулж, олон улсын урлангаар хангах ба үзэсгэлэн, наадамд оролцуулахад тэтгэлэг олгон Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлдэг аж.

Тус олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдсон уран бүтээлч нь Нидерландын Вант улсад 2019 оны есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах 15 дахь удаагийн “Today’s art” олон улсын наадамд оролцох боломж нээгдэх юм. Түүнээс гадна “Хаан” галерейд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргах боломжтой болно. Бүтээл авах урлагийн төрөл нь Дуу авианы урлаг буюу sound art & sound installation байх бөгөөд зургаадугаар сарын 3-ны дотор бүтээлүүдийг авах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top