Нийслэлийн "Төв цэвэрлэх байгууламж"-ийн дөрвөн ажилтан цэвэрлэгээний ажил хийж байх явцдаа цэвэрлэх байгууламжийн лаг руу унаж амиа алдсан бол таван ажилтан эмнэлэгт хүргэгдээд байгаа талаар мэдээлсэн. Энэхүү хэрэг өчигдөр /2019.04.16/ гарсан бөгөөд хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Харин нийслэлээс Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэ асуудлаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд олон нийтэд мэдээлэл өгч байна.
Сэтгэгдэл ( 0 )