Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор
Б. Эрдэнэтуяагийн "Зүрх ба түүний амин дэм"
шүлгийг та бүхэнд сонордуулж байна
Уншсан О.Батсүх
ЗҮРХ ба ТҮҮНИЙ АМИН ДЭМ
Зүрхэнд тань ХАЙР байваас
Зүгтээ та гэрэлтдэг юм
Зөөлөн сэтгэл аяандаа эвэлж
Зүгээр л та дэлгэрдэг юм!
Зөн тань зөв болоод
Зөрүү бурууг ялгаж таниад
Зүйтэй бүхнийг санаж сэрээд
Зүлгэж өөрийгөө өнгөлдөг юм!
Зүрхэн гал тань асаж мандаад
Зүлгэсэн толь шиг өнгө нэмээд
Зөнгөөрөө та баясал мэдэрч
Зоргоороо та хайр түгээж
Зэвүүцэл зүхлээс хагацаж
Зэтгэрийн бодлоо таягдаж
Зэмтэй үгнээс татгалзаж
Зэвтэй сэтгэлээс ангижирдаг юм!
Заль мэхнээс алсардаг юм
Зарга ховоос холддог юм
Завилж суугаад төвлөрдөг юм
Замиланг хайрлаад талархдаг юм!
Зориг хүч тань эрчилдэг юм
Золбоо хийморь тань дүүлдэг юм
Зовлон өөрөө нуугддаг юм
Зол өөрөө ирдэг юм!
Зүрхээ л та чимээлж сур
Зөв хайраар түүнийг эрчилж сур
Зүйтэй үгсээр түүнийг цэнэглэж сур
Зөвлөж дандаа түүнтэй ярилцаж сур!
Зүүдээ та манаад сурчихвал
Зөн тань тэр байдаг юм
Зөнгөө та бариад сурчихвал
Зүрхний тань шивнээ тэр байдаг юм!
Зангаа та таниад сурчирвал
Засал тань тэр байдаг юм
Заслаа та үйлдээд сурчихвал
Заяамал бүхэн өөрөө дэлгэрдэг юм!
Б. Эрдэнэтуяа
2017.9.14
Сэтгэгдэл ( 3 )
З үсэгний цуглуулга нэрэлбэр юмуу даа
гоё бүтээл байна
гоё бүтээл байна