ЕТГ: Хакүхо М.Даваажаргал Ерөнхийлөгчид хандаагүй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Япон улсын иргэн болох хүсэлтээ өгсөн талаар мэдээлэл гараад байна.

Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй” хэмээн мэдэгдсэн.

Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэншлээ солих асуудлаар  албан ёсны хүсэлтээ илгээсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Одоогоор Хакүхо М.Даваажаргал иргэншлээ солих асуудлаар манайд хандаагүй байна. Иргэншлээ солих асуудлаар эхлээд Гадаадын иргэн, харьяатын газарт хандах ёстой. Түүний дараа ГИХГ-аас манайд материалыг нь ирүүлдэг журамтай. ГИХГ-аас Хакүхо М.Даваажаргалтай холбоотой материал ирүүлээгүй” гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(112.72.12.14) 2019 оны 04 сарын 19

За ямар МОНГОЛ БӨХ-өөрөө олигтой ч биш явбал яваг цаашаа.Энэ хогоор яадгийн өгдөг юмаа МОНГОЛЫН ТӨР бүгдийг өгсөн. Энэ одоо хэн юм бэ? хэнч биш ш дээ Сайн эцгийн нэр байгаа л байх одоо байхгүй

0  |  0
?(112.72.12.10) 2019 оны 04 сарын 19

ХҮНИЙ НУТГИЙН ХӨРС ШОРОО ЗӨӨЛӨН САНАГДСЫН БАЙЛГҮЙ ДЭЭ ХӨӨРХИЙ ЯВБАЛ ЯВАГ АХИЖ МОНГОЛЫН ИРГЭН БОЛГОХГҮЙ ГЭЭР ЯВУУЛААРАЙ. ЭХ ОРОН МӨНГӨ ХОЁРЫН АЛЬ НЬ ҮНЭНЭЙ БОЛОХЫГ ОЙЛГОА ЦАГ ИРЭХ БАЙХОО

0  |  0
зочин(103.10.23.242) 2019 оны 04 сарын 18

Энэ хүн яахѳв цаана чинь хар тамхины хэргийн баримтаа цагдаатай хуйвалдан устгуулжээ никель ганбаа.Энэ л хар тамхины хѳранга шүү.

0  |  0
Japandaa amidar(108.218.234.108) 2019 оны 04 сарын 18

Japan hun bolood japandaa amidarsan ni deer. Mongold irvel Dagvadorj, Batbayar nar shig uls turchdiin gar hul bolj, bugs dolooj, tsunh barij, ger buleesee salj sarinaj, etses suuld ni zalilan hiij yamar ch ner hundgui bolno

1  |  0
зочин(64.119.21.144) 2019 оны 04 сарын 17

Даяар дурсагдах далай даян дархан аврага Аавыгаа бодоорой,япончууд нэг л өдөр хөөгөөд явуулна ,гүйцээ

0  |  0
Иргэн(66.181.191.190) 2019 оны 04 сарын 17

Хэнч маргашгүй, хэнч өөрчилж чадахгүй, Их аваргын хамгийн нандин эрхэм үнэт зүйл нь түүний биеэр лугшин буй Их Монгол цус юмаа?! Гэхдээ Их аварага маань иргэншлээ солино гэдэг юу л болдоо?!...

1  |  0
Саналаа хэлье(64.119.26.134) 2019 оны 04 сарын 17

Хэн ч хаана амьдрах иргэншлээ сонгох ардчилсан хуулиар олгогдсон хүний эрх хаачиваа. Ийм улсад хэн амьдрах юм бэ. Дуртай нь үлдээд эндээ суу. Дургүй нь яваад дэлхийн иргэн болог. Удахгүй 2-3 улсын давхар харьяалал зөвшөөрөгдөж таарна.

0  |  0
зочин(202.131.249.254) 2019 оны 04 сарын 17

иргэншлээ солих хэнд хамаатай юм

1  |  0
зочин(202.9.42.217) 2019 оны 04 сарын 17

дөрвөдүүдийн хүсэл байхдаа

1  |  0
П(202.126.89.52) 2019 оны 04 сарын 17

Манай үндэсний бөхөд 1 япон тасралтгүй 10 жил түрүүлээд байвал манайхан яах нь тун тодорхой их гүрэн хэдийгээр гаднаа соёлтой мэт хандаж байгаа ч цаанаа дуртай байхгүй нь ойлгомжтой. Иргэншлийн асуудлаар шахах нь аль эртнээс тодорхой байсан хэн ч эвдэж чадахгүй амжилт хийчээд буцаад иргэншлээ сэргээж болно. Ер нь яг ийм тодорхой асуудал дээр давхар иргэншлийг бодмоор л байгаан

3  |  0
Top