Нийслэлийн Спортын хороо, Монголын Парабочигийн холбоотой хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах Парабочигийн тэмцээнийг Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор сургууль дээр эхлүүллээ.
Уг тэмцээн нь саажилттай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, урам зориг өгөх, уг спортоор дамжуулан зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготой юм.
Тэмцээнд 5 байгууллагын 50 гаруй тамирчид 2 өдрийн турш 3 төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулна.
Эх сурвалж: Нийслэлийн Спортын хороо
Сэтгэгдэл ( 0 )