Нийслэлийн Спортын хороо, Монголын Парабочигийн холбоотой хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах Парабочигийн тэмцээнийг Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор сургууль дээр өчигдөр /2019.04.18/ эхэлсэн.
Уг тэмцээн нь саажилттай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, урам зориг өгөх, уг спортоор дамжуулан зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготой. Тэмцээнд 5 байгууллагын 50 гаруй тамирчид 2 өдрийн турш 3 төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулна гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )