Монголын “The Hu” хамтлагийн "Чонон сүлд" БИЛЛБОРДЫГ тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

“Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдсэнийг ч бид дуулгасан.

Тэгвэл тус  хамтлагийн "Wolf Totem" буюу “Чонон сүлд” дуу нь  Биллбордын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, "Yuve Yuve Yu" дуу нь долоодугаар байрт бичигджээ. Өнгөрөгч долоо хоногт “Wolf Totem” дууны таталт 1056 хувиар өсөж, нийт 6000 удаа татагдсан байна.

 

Ингэснээр тус хамтлагийн дуу Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудыг тэргүүлсэн гэсэн үг юм.  “The HU” нь 2018 онд байгуулагдсан ба хамтлагийн нэр нь "хүн" гэсэн Англи үгээс үүсэлтэй аж. Тэдний гаргасан хоёр уран бүтээл “YouTube”-д дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг байлдан дагуулж, “Yuve Yuve Yu” дуу 13 сая , “Wolf Totem” дуу нь 8,4 сая хандалт аваад байна.

 

Хамтлагийн продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аж.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
..(183.96.179.21) 2019 оны 05 сарын 26

Manager saitai bn

0  |  0
Uher mongol(172.58.23.195) 2019 оны 05 сарын 05

Хүн гэсэн англи үгнээс үүсэлгтэй гэнээ

0  |  0
Uher mongol(172.58.23.195) 2019 оны 05 сарын 05

Хүн гэсэн англи үгнээс үүсэлгтэй гэнээ

0  |  0
Гэгээ(64.119.20.235) 2019 оны 05 сарын 05

Амжилт хүсье

1  |  0
Murun Hannah(96.231.204.173) 2019 оны 08 сарын 14

Baharhaj bna. Mundag hamtlag. Amjilt husie.

2  |  0
Zov medeelel uguuch(64.54.0.182) 2019 оны 05 сарын 05

Billboard bish iTunes shuu dee. Billboard deer 22t baigaa. Hunees am damjaad sonsson yumaa bichchihsen yum uu. Baahan buruu medeelel ugsun baih yum. Enkh-Uyanga aa yu bicheed bgaan

1  |  0
Гоё(59.153.113.138) 2019 оны 11 сарын 30

Ганган дуунуудтай, аргагүй л дэлхий сонсохоор юм байнаа. Үг утга гэж ярилтгүй сайхан. Манай ар халхын хэдэн болсон болоогүй барууны муухан хулхи хуулбаруудын хажууд жинхэнэ хамтлаг юм байнаа.

3  |  0
Хүн(95.90.170.40) 2019 оны 05 сарын 05

Хүн гэдэг үг яахаараа англи үг болчихдог юм? Бичсэн сэтгэгдлийг маань (хун гэдэг үгийн язгуурыг тайлбарласан тухай) устгасан байх юм. Түүний оронд яагаад хүн гэдэг үг англи үгээс гаралтай гэж бичснээ мэдээллийг бичигч та тайлбарлана уу?

3  |  0
хүн(95.90.170.40) 2019 оны 05 сарын 05

Хүн гэдэг үгийн язгуур бол олон арван мянган жилийн өмнөөс үүсэлтэй алтай язгуурын хэлний ”хү”. Хятадууд ч монголчуудыг ”умардын ху” нар гэж нэрлэдэг байсан. Монгол хэлний шинэ үг үүсгэх дагаврын аргаар ”хүн”-”хүннү (= хүн нүүдэлчин), ”хүү”- ”хүүхэд” гэх мэт үгс салбарлан үүссэн. Яаж холбодохоороо хаа хамаагүй, хэзээ хойно нүүр тулсан англи хэлнээс үүссэн болж таардаг юм?

4  |  0
хүн(95.90.170.40) 2019 оны 05 сарын 05

Зөв мэдээлэл өгч байгаач! нэг 7 хоног 6000-хан таталт аваагүй, түүнээс хол илүү шдээ. Яахаараа хэмтлагийн нэр нь ”хүн” гэсэн англи үгнээс гаралтай болчихдог юм. Хүн гэдэг чинь монгол үг биш болж таарсан уу?

1  |  0
Эрдэнэ(66.181.185.85) 2019 оны 04 сарын 20

Энэ бичиж бга сэтгүүлчид зөв л бичсэн байгаадаа? Ердөө 6000 хан уу?

2  |  0
Хон хэрээд Энхбат(103.10.22.14) 2019 оны 04 сарын 19

Мундаг байна... Амжилт аз хийморь ерөөе

0  |  0
Зочин(66.181.187.79) 2019 оны 04 сарын 19

Баяр хүргэе . Бахархаж байна.

1  |  0
Top