С.Батбаатар: С.Зориг агсны гэргий Б.Булгантай ямар ч холбоогүй байдаг

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, хэрэг хүчээр тулгасан гэж үзэж байгаа юм. Улмаар хоёр ялтанг эрүүдэн шүүж байгаа 27 минут найман секундын бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт ИЗНН-аас С.Зориг агсны хэргийн гурван шатны шүүх хуралдааны баримтыг олон нийтэд ил болгож, төрийн нууцаас гаргахыг шаардлаа. Тэд шаардлагаа төрийн гурван өндөрлөг болон хууль, хяналтын байгууллагад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ талаар ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатартай ярилцлаа.


-Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Танай нам өнгөрсөн хугацаанд энэхүү асуудалд ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй явж ирсэн. Харин өнгөрсөн баасан гарагт төрийн гурван өндөрлөг болон хууль хяналтын байгууллагад шаардлага хүргүүлжээ. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?

-Бид эхний ээлжид шаардлага хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны хэргийн шүүх хуралдааны бүх мэдээллийг төрийн нууцаас гаргахыг шаардаж байна. Хоёрдугаарт, эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон хүмүүст хэрэг үүсгэж, шалгахыг шаардсан. Хүнд хилсээр хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүлт явуулсан бол ард нь захиалгатай байх магадлалтай. Тиймээс эдгээр хүнд хэрэг үүсгэж, шалгах хэрэгтэй. Тагнуул, прокурор, цагдаагийн хамтарсан Ажлын хэсгийг томилох хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүхэд оролцсон, үүрэг даалгавар өгсөн хүмүүсийг шалгах ёстой гэлээ. Тэгэхээр та бүхнийхээр яг хэн, хэнийг шалгуулахыг хүсч байгаа юм бэ?

-Бид хэргийн материалтай танилцаагүй болохоор хувь хүний нэрийг дурдах боломжгүй. Гагцхүү эрүүдэн шүүх ажиллагаа болон гүйцэтгэх ажиллагаанд оролцсон бүх хүнийг шалгах ёстой.

-Шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн алхам юу байх вэ?

-Улс төрийн тэмцэл нь жагсаал, суулт, өлсгөлөн зарлах зэргээр үргэлжилдэг. Хамгийн гол нь, хэргийг төрийн нууцаас л гаргачих. Аливаа эрүүгийн хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдсэний дараа олон нийтэд ил болдог шүү дээ. Энэ зарчмаар С.Зоригийн хэргийг төрийн нууцаас гаргачих аваас бүх зүйл тодорхой болно.

-Хуулийн талаасаа тийм боломж бий юу?

-Байгаа.

-Ингэхэд С.Зориг агсны үзэл санааг тээж явдаг намын хувьд та бүхэн хэргийн талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

-Би С.Зориг гэдэг хүний үзэл санааг их дэмждэг байсан. Тиймдээ ч энэ намыг сонгож, гишүүн нь болсон. Манай нам өнгөрсөн хугацаанд энэ хэрэг дээр чимээгүй явж ирсэн. С.Оюун даргын хувьд тэр болгоныг ярьж, улстөржүүлээд байх сонирхол байгаагүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд шүүх хяналтын байгууллагад л итгэсэн.

-Ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзсэн үү?

-Үгүй. Яг л иргэдтэй адилхан мэдээлэлтэй байна.

-Үзэх хүсэлт гаргаж байв уу?

-Үгүй.

-Яагаад тэр вэ?

-Бид улстөржүүлэхийг хүсэхгүй байна.

Бид хоёрхон зүйлийг л шаардаж байна. Хэн ч байсан шаардах л байх. Хэргийг материалыг төрийн нууцаас гаргах, эрүүдэн шүүсэн хүмүүсийг шалгахыг шаардаж байна. Түүнээс улстөржилт байхгүй. Хэрэв улстөржих байсан бол хэдийнэ яриад явах боломж байсан. Нөгөөтэйгүүр бид С.Оюун даргын үзэл бодлыг хүндэтгэж байсан гэхэд болно.

-Шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. Тухайн үед тэднийг яллахад та бүхний зүгээс ямар үзэл, бодолтой байсан юм бэ. Үнэхээр тэр гурвыг гэмт хэрэгтэн гэж үздэг үү?

-Бид хэргийн материалтай танилцаагүй учраас ямар ч дүгнэлт байгаагүй. Шүүхийн шийдвэрийг л хүндэтгэсэн.

-Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийг хөнөөсөн гэж ялласан шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байсан гэж ойлголоо?

-Хөнөөсөн эсэхийг нь мэдэхгүй. Шүүхийн шийдвэр гарсан. С.Оюун даргын зүгээс ч байр сууриа удаа дараа илэрхийлсэн байдаг. Тэр гурван хүнийг хэлмэгдсэн гэж. Бид нөхцөл байдлыг хараад л сууж байсан гэх үү дээ.

-Шүүх хурлын явцад танай намаас төлөөлж Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзаж байсан уу?

-С.Оюун даргын гэр бүлийнхэн шүүх хуралд оролцож байсан. Шүүх хуралд намын дарга оролцож байсан болохоор төлөөлөл явуулж уулзах шаардлага байгаагүй.

-Улс төрийн хоёр том нам сонгууль бүрийн өмнө С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гэж “шоуддаг”. Сонгуулийн өмнөх жил ч боллоо. Өнгөрсөн хугацаанд чимээгүй байсан танай нам яг энэ үед С.Зориг агсны хэргээр дуугарч байгаа нь анхаарал татаж байна. Үнэхээр та бүхнийг улстөржөөгүй гэдгийг яаж мэдэх вэ?

-Бид хоёрхон зүйлийг л шаардаж байна. Хэн ч байсан шаардах л байх. Хэргийг материалыг төрийн нууцаас гаргах, эрүүдэн шүүсэн хүмүүсийг шалгахыг шаардаж байна. Түүнээс улстөржилт байхгүй. Хэрэв улстөржих байсан бол хэдийнэ яриад явах боломж байсан. Нөгөөтэйгүүр бид С.Оюун даргын үзэл бодлыг хүндэтгэж байсан гэхэд болно.

-УИХ-ын гишүүн асан С.Оюун намаасаа албан ёсоор гарсан уу?

-Үгүй. Албан ёсоор өргөдлөө өгөөгүй. Олон улсын байгууллагад ажиллаж байгаа болохоор даргынхаа албан тушаалаа л өгсөн. Намаас гараагүй.

-Тэгвэл тэр хүн та бүхний шаардлагыг дэмжиж байгаа юу. Зөвшилцөж, ярилцсан уу?

-Бид хувь хүний нууцад нь халдаагүй гэж бодож байна. Тиймээс заавал хэн нэгнээс асууж, С.Оюун даргаас гуйх шаардлагагүй.

-Зөвшилцөж, ярилцаагүй хэрэг үү?

 -Тийм ээ, С.Оюун дарга гадаадад байгаа. Бид намынхаа Удирдах зөвлөлөөр шийдсэн.

-Талийгаач С.Зоригийн гэргий Б.Булгантай хэр ойр, холбоотой байдаг вэ?

-Огт холбоогүй байдаг.

-Яагаад... Б.Булганыг хэргийн цорын ганц, амьд гэрч гэж ойлгодог. Харин сүүлд тагнуулын байгууллагаас хэргийн гэрч биш хамжигчаар шалгаж эхэлсэн санагдана. Үүнд танай нам ямар байр суурьтай байдаг вэ?

-Ямар ч байр суурь байхгүй. Нотлох баримтад үндэслэж л гэрч байсныг хамжигч болгосон байх гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бялдуучийн эсрэг(103.57.93.179) 2019 оны 04 сарын 29

Бялдууч хүн бэ. Бөөрөнхий яриа болжээ.

0  |  0
ёсм(150.129.140.177) 2019 оны 04 сарын 24

тѳрбат гэж новшоо булган авгай хэзээ ч Зоригийн эхнэр гэргий бгаагүй шүү. чи муу албаар захиалгаар ингэж хэлээд бна тэ

0  |  0
Shal utgagui (108.218.234.108) 2019 оны 04 сарын 23

Yu ch medehgui hunees yugii ni asuugaad baigaan be. Er ni tegeed ter 3 hun hereg hiisen ch bai hiigeegui ch bai huuli shuuh ni togtoodog yum. Hen 1 Oyun ch togtoohgui, hen 1 menget Nyamka ch togtoohgui. Bitgii shuuhiin ajillagaand saad bolood bai. Er ni menget Nyamka 2000 ond ”manai nam songogdvol Zorigiin hergiig ilruulne” geed l garch irsen, dandaa Zorigiin hergiig barij l songogddog biz dee. Tegeed odoo asuuhaar ”nam ilruuldeggui yum, huuli shuuh ni ilruuldgiin” gej soliorood baidgiin. Tegj bultah yum bol bitgii l saad bolood bai

0  |  0
зочин(103.26.193.67) 2019 оны 04 сарын 23

Үхэр монголын нэг л байна

0  |  0
Zochin(172.91.27.173) 2019 оны 04 сарын 23

Zarim neg hun amtanaas door bh yum aa, oor zuirlej heleh oligtoi ug oldohgui yum aa.

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 04 сарын 22

Yamarcn acn holbogdolgyi yaria Yun byualduucn yul bol Oyun darga ..

0  |  0
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Zochib(202.126.89.197) 2019 оны 04 сарын 22

Huurhii dee zorigiin neriig mun ch olon hun muljih yum daa. Yadaj il bolgoson materialtai ni taniltschihaad shaardlagaa tavil daa.

0  |  0
иргэн(112.72.11.118) 2019 оны 04 сарын 22

С.Зориг агсны хэрэг үнэн зөвөөр илрээсэй гэж Монголын ард түмэн хүсч байна. Харин хэрэг илрэх вий гэж гэмт этгээдүүд ҮНЭХЭЭР САНДАРЧ БУЙ нь мэдрэгдэж байна. Хэргийг илрүүлэхгүй байлгах сонирхол ажил үүргээ хүлээлгэн өгсөн Шүүх , Прокурор , ШШГЕГ-ын зарим эрхэмүүдэд байгаа юм биш бизээ?? гэсэн хардлага сүүлийн үед төрөх боллоо УИХ-аас байгуулсан ТҮР ХОРООНЫ гишүүдийн аюулгүй байдалыг хангах хамгаалах асуудал Монголын ард түмний анхааралд байх ёстой шүү !!!!!!!

0  |  0
Эргүү ярилцлага(103.111.68.50) 2019 оны 04 сарын 23

Бичих зүйлээ олж ядаж дээ , ийм ярилцлага тавихаасаа ич Төрбатааа Бүх асуултаа жагсаагаад Хариулт нь: мэдэхгүй гэдэг ганц үгийг нь биччихгүй яасийн

1  |  0
согтуу(103.111.68.3) 2019 оны 04 сарын 22

чи согтуу биш биз

0  |  0
согтуу(103.111.68.3) 2019 оны 04 сарын 22

чи согтуу биш биз

0  |  0
Top