СЭЛЭНГЭ: Хүүхдийн спортын VI наадмын төвийн бүсийн аваргууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Хүүхдийн спортын VI их наадам зургадугаар сард болно. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Волейболын Холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр Монголын хүүхдийн спортын VI их наадмын Төвийн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 19-21-ний өдрүүдэд Мандал суманд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Төв, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Зүүнхараа Ноён баг гэсэн нийт зургаан аймгийн зургаан баг, эмэгтэй долоон багийн 170 гаруй тамирчид өрсөлдсөн юм. Тэмцээний дүнгээр эрэгтэй багуудыг Спортын мастер О.Наранбаатар дасгалжуулагчтай Г.Тэнгис ахлагчтай “Сэлэнгэ” аймгийн баг тэргүүлсэн бол Спортын мастер Ж.Мөнхбаяр, Т.Батзаяа дасгалжуулагчтай Санжмятав ахлагчтай “Зүүнхараа ноён” баг удаалсан юм. Харин хүрэл медалийг Спортын мастер Х.Рэнцэндорж дасгалжуулагчтай З.Ган-Эрдэнэ ахлагчтай “Өмнөговь” аймгийн баг тамирчид хүртлээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд Спортын мастер Д.Болор-Эрдэнэ, дэд мастер Д.Алтанзул дасгалжуулагчтай, Б.Отгонжаргал ахлагчтай “Дундговь” аймаг, Спортын мастер Х.Рэнцэндорж дасгалжуулагчтай М.Нандинцэцэг ахлагчтай “Өмнөговь” аймаг, Спортын мастер А.Амартүвшин дасгалжуулагчтай Б.Сарангэрэл ахлагчтай “Сэлэнгэ” аймгийн баг тамирчид эхний байруудад шалгарлаа. Тэмцээний шилдэг холбогчоор Сэлэнгэ аймгийн Э.Бат-Эрдэнэ, Б.Сарангэрэл, шилдэг довтлогчоор Зүүнхараа Ноён багийн Ц.Эрдэнэ-Од, Өмнөговийн М.Нандинцэцэг нар бусдыгаа тэргүүлэв. Сэлэнгэ аймгийн М.Уранбаяр, Дундговь аймгийн Х.Хулан нар шилдэг хамгаалагч боллоо. Шилдэг давуулагчаар Сэлэнгэ аймгийн Э.Тэнгис, М.Урангоо, Тэгш тоглогчоор Өмнөговь аймгийн З.Ган-Эрдэнэ, Дундговь Б.Отгонбаяр шалгарч шагналаа гардсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top