Нүүрээ хэт будах нь бүдүүлэг явдалд тооцогдож эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр юмс бүхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Бүсгүйчүүдийн нүүр будалт ч мөн адил. Харин энэ жил ямар төрлийн нүүр будалт трэнд болж байгаа бол? 

2019 оны хувьд өнгөрсөн жилүүдэд трэнд болоод байсан зузаан, хүнд будалтаас энэ жил татгалзах нь ээ.  Нүүрний тань сэвх хүртэл таны гоо үзэсгэлэнг тодотгож, засаагүй хөмсөг таны залуу насыг чимэх тул энэ жил та хурц, ширүүн будалтаа багасгахад гэмгүй. 

Тэгш хэмтэй хөмсөг, тод сүүдэр, матт хэлбэрийн уруулын будаг зэргээс энэ жил бүрмөсөн татгалзах хэрэгтэй. Учир нь 2019 он бол будаагүй мэт хөнгөн будалтад дурлах жил. 

 

Хөмсөг: 2019 онд бүсгүйчүүд илүү натурал хөмсгөнд дурлах болсон бөгөөд та хөмсөгнийхөө зэрлэгийг зулгаахгүй байсан ч болно.

 

 

Нүд: Тод хүрэн, хар, саарал зэрэг өнгийн смоки будалтыг аль болох хийхгүй байж хөнгөн шаргал, ягаан туяа бүхий тень сонгохыг мэйк ап артистууд илүүд үзэх болжээ. Харин нүднийхээ урд хэсэгт гэрэлтүүлэгч ашиглахаа мартаж болохгүй.

 

 

Хацар: Тод өнгийн сүүдэр ашиглан шанааны яс болон хацраа багасгахаа түр азнаарай. Учир нь энэ жил зөөлөн тоорын өнгө болон ягаан, улбар шар өнгөөр хацраа өнгөлөхийг илүүд үзэх жил гэнэ.

 

 

Уруул: Та уруулдаа матт будаг ашиглах гэж байгаа бол энэ нь хэдийнээ хоцрогдсон явдал болохыг артистууд онцолж байна. Тэд энэ жил илүү гэрэлтсэн, гялтганасан уруулын будаг болон өнгөлөгч сонгохыг танд зөвлөсөн байна. Харин тод өнгөнд дурлагсад улаан болон шоколадан бор өнгөөр уруулаа будаж болох бөгөөд энэ нь яг л 1990-ээд оныг санагдуулам байх аж.

 

 

Сормуус: Сормуусаа урт, өтгөн болгох гэж яарах хэрэггүй гэнэ. Та сормуусаа будахгүй байсан ч энэ нь таныг сайхан харагдуулах бөгөөд урт, өтгөн харагдуулахын тулд маш цэвэрхэн хийцтэй хиймэл сормуус ашиглаж болно.

 

 

Нүүр: Бүхэлдээ таны нүүр будаагүй мэт эрүүл, өнгөлөг, толигор, гэрэлтсэн байх бөгөөд байгалийн төрхөө илүү тодотгосон будалт энэ жил бүсгүйчүүдийн төдийгүй эрчүүдийн ч анхаарлыг илүүтэй татах гэнэ. Нэг ёсондоо Солонгос болон Япон бүсгүйчүүдийн нүүрээ буддаг хэв маяг энэ жил зонхилох ажээ.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.42.206) 2019 оны 04 сарын 25

Anu-giin uruul heterhii hiimel bolchihjee.

0  |  0
Top