Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-нд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний аваргаар Монгол хүү тодорсон баярт мэдээг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл Монголыг рекордыг тогтоож, Дэлхийн аварга болсон Н.Нэмүнийг өнөөдөр /2019.04.23/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хүлээн авч уулзан, "Шилдэг хүүхэд" медаль гардууллаа.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх "Н.Нэмүн хүү шиг хүүхэд олон байгаасай. Сүүлийн үед монгол хүүхдүүдийн амжилт маш их сайжирч байгаа нь бахархалтай байна. Монгол улсын засгийн газраас олон улсын тэмцээн болоод тив дэлхийд улс орныхоо нэрийг гаргавал урамшуулдаг, алдаршуулдаг байх журам удахгүй БСШУЯ-наас батлагдана гарах гэж байгаа. Удахгүй ийм сайхан амжилт үзүүлсэн хүүхдээ дэмжиж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Каратегийн спортоор хичээллэдэг хүүхдүүд их даруухан, зөв төлөвшилтэй хүүхэд болж хүмүүждэг. Энэ жил гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвөөс "Найрамдал" зуслангийн нэг ээлжинд дан гоц авьяастай, үе тэнгийн найзуудаа манлайлдаг хүүхдүүдийг амраахаар төлөвлөсөн Н.Нэмүн бас яваарай" гэлээ.
Дашрамд дуулгахад, Н.Нэмүн Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд 20 орчим орны 30 орчим дожоны 2000 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангиллын жин тус бүрд өрсөлдсөн юм. Анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байжээ. Мөн “Улаанбаатар Карате-2017” тэмцээний аварга, тус тэмцээнээс хоёр удаа мөнгөн медалийн эзэн болж байсан бөгөөд улсын хошой аварга болж байсан амжилттай тамирчин хүү юм. Түүнчлэн өнгөрсөн жил Японы мэргэжлийн төвшингийн “JOSO Cup-2018” тэмцээнээс мөн хүрэл медаль хүртжээ.
Сэтгэгдэл ( 1 )
mundag hyyd az jargal hysie