"Super Junior" хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

“Super Junior” нь 2005 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан 15 жилийн түүхтэй хамтлаг юм. Тус хамтлаг Өмнөд Солонгосын "SM" энтертайментэд харьяалагддаг. Нийт 13 гишүүний бүрэлдэхүүнтэй. 

Тэдний фэн клубыг “Ever Lasting Friends” буюу E.L.F гэдэг ба өдгөө дэлхийн 200-аад оронд 8 настайгаас 80 настай, эмэгтэй эрэгтэй хүйс ялгалгүй E.L.F-үүд байдаг байна. Тэгвэл тус хамтлаг тун удахгүй шинэ албумаа гаргаж эргэн ирэлт хийж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллүүд ярьж байгаа аж.

Тэд саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа шинэ цомгийнхоо талаар дурьджээ. Мөн тэдний эргэн ирэлт бүрэн бүрэлдэхүүнээрээ байж магадгүй гэнэ. Учир тус хамтлагийн зарим гишүүд хувийн уран бүтээл гарган, бие даасан уран бүтээлчээр ажилладаг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top