Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Бауманн агсны нэрэмжит тэмцээн, хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл өчигдөр /2019.04.26/ оролцжээ.
Швейцарь Улсын Женев хотноо байрлах Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-гийн төв оффист байрлах ФИБА музейд 2017 оны ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн өмсгөлийг байрлуулах болсныг энэ арга хэмжээний дараа мэдэгдэв.
Дэлхийн сагсан бөмбөгийн супер одууд, ФИБА-гийн Алдарын танхимын гишүүдийн хэрэглэж байсан үзмэрүүдтэй Монголын шигшээ багийн өмсгөл энэ зэрэгцэн байршина гэсэн үг.
2019 оны Дэлхийн аваргад оролцох бэлтгэлээ хангаж буй Монголын шигшээ баг дасгалжуулагч С.Тулгын хамт ирэх зургадугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ Женев хотноо ФИБА-гийн төв оффист зочлон, өөрсдийн гарын үсэг бүхий өмсгөлөө музейд байрлуулах юм байна.
Халуун баяр хүргэе.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол түмэн минь үүрд мандан бадраг