Д.Отгонхүү, н.Далайцэрэн, н.Одмандах, н.Бат-оюун нарын залуус Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авирлаа. Түүгээр зогсохгүй монголчуудаас Эльбруст хамгийн олон удаа буюу 14 удаа авираад буй Д.Отгонхүү оргилоос өчигдөр /2019.04.27/ цанаар бууж, мөн залуу уулчин, снөүбоардчин Далайцэрэн седло (5300м) буюу экстрем спортынхны нэрлэж заншсанаар эмээл дээрээс снөүбоардоор гулгаж буусан байна.
Ийнхүү Д.Отгонхүү Эльбрусын оргилоос цанаар буусан Монголын анхны тамирчин боллоо. Өмнө нь цанаар гулгаж байсан тохиолдол байсан ч оргилоос буусан тамирчин манайд байгаагүй юм.
Эх сурвалж: Mongol Mountaineering
Сэтгэгдэл ( 1 )
mundag