Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит Хөдөлгөөн эрүүл мэнд биеийн тамир спортын VII их наадам сар хагасын турш үргэлжлэн өндөрлөлөө. Нийт 77 байгууллагын 23 багийн 1507 тамирчид оролцсон юм. Багууд нийт долоон төрлөөр өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорьлоо. Анх 2007 онд анхдугаар их наадмыг спортын 10 төрлөөр зохион байгуулж 26 байгууллага аж ахуй нэгжийн 892 тамирчид оролцож түүнээс хойш үе үеийн Засаг дарга нар хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.
Дүүргийн Засаг даргын нэрэмжит биеийн тамир спортын VII их наадмын нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт “Багануур” ХК-ий баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Хоёрдугаар байрт, “Дулааны станц” ТӨХК-ий баг тамирчид, гуравдугаар байрт, ИТХ-ын ажлын алба, БТСХ, УСБТ, НТБТ, СО, НЗӨСТ-ийн хамтарсан баг тамирчид шалгарсан юм.
Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ “Миний бие дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа урлаг, спортод ээлтэй байж, биеийн тамир спортыг орон нутгийн нөхцөл байдал, хүн амын хэрэгцээ, онцлогт нийцүүлэн хөгжүүлж оюуны болоод бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хөдөлмөрийн бүтээмж сайтай иргэдтэй байж, биеийн тамирыг хувь хүний хэрэглээ, хамт олон, байгууллагын дүр төрх болгох бодлого барин ажиллаж хүүхэд, залуучууд, байгууллага хамт олонд чиглэсэн олон арван үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн нэг нь спортын энэхүү их наадам юм” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )