Төрийн албаны тухай хууль түүнийг дагаж мөрдөхөөр Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс батлан гаргаж буй тогтоол, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад цөөнгүй хүндрэл бэрхшээл, хүлээлт үүсэж байгааг харгалзан нэгдсэн зөвлөмж чиглэл өгөх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газраас нийт сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, төрийн захиргаа хууль эрх зүйн мэргэжилтэн, архив бичиг хэргийн ажилтнууд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төр, төсвийн байгууллагын удирдлагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт 400 гаруй төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн албаны тухай хууль, эрх зүйн актуудын хэрэглээ, анхаарах асуудлууд”, “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх” сэдэвт сургалтыг Төрийн албаны зөвлөл, Архивын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.
“Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалт” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Баатарсайхан, “Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, тавигдах шаардлага, зохицуулалт” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Г.Зоригтбаатар мэдээллээ өглөө. “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэхэд удирдлагын хүлээх үүрэг”, “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх нь”, “МУЗГ-ын 2017 оны 04 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд удирдлагаас анхаарах асуудал”, “Цахим архивын мэдээллийн сан бүрдүүлэлт”зэрэг сэдвүүдээр Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Дариймаа, Архивын ерөнхий газрын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Болд нар мэдээлэл хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )