Өмнөговь аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон, үүний улмаас жирэмсэн болгож үр хөндүүлсэн гэмт хэргүүдэд хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр хэргийг шийдвэрлүүлж байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус прокурорын газар зургаан хэрэгт хяналт тавьж, хоёр хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол хэрэг бүртгэл болон мөрдөн байцаалтын ажиллагаанд дөрвөн хэрэг шалгагдаж байна.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн тухайд, аймгийн прокурорын газраас 26 настай А нь 2018 оны нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 14 настай О-г 16 нас хүрээгүйг нь мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон улмаар хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг үндэслэн А-ийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
12.5 дугаар зүйл.Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийн улмаас:
2.1.хохирогчийг жирэмсэн болгосон;
Анхан шатны шүүх хэргийг 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч А-г дээрх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар найман сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 14 настай охин жирэмсэн таван сартай байхдаа ураг зулбасан хор уршиг учирсан байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн прокурорын газар
Сэтгэгдэл ( 23 )
Мэдлэггүй мэдрэл муутай сэтгүүлчдээс болж түмэн олон буруу мэдээлэл тээж байна Үнэн юм бол шүүхийн албажсан тогтоолын харуулаач бидэнд Чадахгүй бол гай л байна. Хогийн сэтгүүлч нэртэй хов жив хөөсөн лаларууд үхээсэй билээ
Хүүш ээ ял биш шагнаад явуулчихсан юм байна ш дээ.Хохирогч 14 тэй охин бүх насаараа сэтгэлийн шархтай.1 гэр бүлийн амьдралыг сүйрүүлсний шагнал юм уу.Хүчиндэгч 8 хан сар улсын хоол идээд хэвтэж байгаад гарч ирээд амьдрал нь үргэлжилнэ.Өмнөговь аймгийн прокурорын газар шүүх цагдаа нь өөрсдөө охин үр хүүхэдгүй юм уу.Болилдоо та нар чадахгүй бол чаддаг нэгэнд нь ажлаа өгөөч.Мөн манай хууль ийм ядмаг юм уу.Хүүхэд хүчирхийлэгч 8 сарын ялтай.Хүчирхийллийн улмаас жирэмсэн болоод зулбавал 8 сарын ялтай ийм өрөвдмөөр хуультай юм уу.Энэ бүгдээс харвал Өмнөговь аймгийн прокурорын газар шүүх цагдаа нотой
Дунд сургуульд бэлгийн хумуужил гээд хичээл оруулаачээ Тэрнээс гадна ээж нарын хариуцлагыг дээшлуулээч Насанд хурээгуй охиноо харж хамгаалж байгаагуй ээж нартай хариуцлага тооцмоор Энэ охины хувьд ончин охин байж болно Бутэн хагас ончин хуухдийн талаарх торийн бодлого хангалтгуй байнаа
Хууль чанга байвал хүүхэмсэг зальтай новшнууд насанд хүрээгүй охидийг ашиглах зорилгоор эргүүлдэж, тархи толгойг нь эргүүлээд байхгүй л байх.
Өөрөө зөвшөөрсөн байлаа ч насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон л бол хүчин гэж яллах хэрэгтэй. Тэгж байж эрчүүд охидоос хол явах болно. Тийм насанд биологийн харьцаа хүсээд байж яддаг охин байхгүй, бүсдийн заль мэхэнд автаж, хууртдаг саваагүй үе нь.
Ямар Т1 хууль вэ. Баасанхүүгийн санаачилж батлуулсан хууль бнашдээ
buzar MAH bugdiig ni ustgaachee.ta nariinh tarhi tolgoi mal hsig uhaan muutaigaar chini dalimduulj uls orong chini muhulruu yavuulj bn
huuhdiig gedsendee teehed hurtel 8 saraas deesh teedeg bizde.Arai arai
Хамт архидаад унтаж хэвтээд явдаг хэцүүхэн л охин байсан юм гэсээн.
Арай ч дээ 8 сараа даанч дээ наймхан сар хориод байх даа яахав дээ яачихсан хууль цааз вэ насан туршдаа бие сэтгэлээрээ хохирч байгаа хүний нялх охин үр шүү дээ шилжилтын насны ийи хүүхэд дараа нь яах вэ амиа хорловол яах вэ гутраад буруузаиаар орвол яах вэ ийм хуультай байхад насанд хүрээгүй охидыг хүчиндээд л байна даа
Новшийн хууль вэ
yun 8 sar khorikh we? shuud taygan bolgooch pizdag