Ховд аймгийн удирдлагууд орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн онд УБ хотноо “Хөрөнгө оруулалтын хөгжлийн чуулган”-ыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч эхэлжээ. Тухайлбал, Булган суманд БНХАУ-ын Аньхуй мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес зөвлөл, “ЛЮ-ДА-ДИ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар махны үйлдвэр байгуулагдаж байна.
Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Булган суманд ажиллахдаа “Булган таван эрдэнэ” ХХК-ийн барьж байгуулж буй тус үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд ирэх намар есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Ингэснээр 88 хүнийг байнгын ажлын байраар хангаад зогсохгүй зэргэлдээх аймаг, сумдын малчдын малыг зах зээлийн эргэлтэд оруулах боломж бүрдэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )