“Миний амьдрал энд” Азийн хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцоорой

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Мицубиши азийн хүүхдийн эникки фестиваль хүүхдийн зургийн уралдааныг ази, номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг билээ. Энэхүү зургийн уралдаанд хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой ази тивийн хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр эникки буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж, дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцан, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах сайхан боломж олгодог байна. 

Уг зургийн уралдааныг Монгол Улс 1993 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулж байна.

"ЭНИККИ" ГЭЖ ЮУ ВЭ? 

Японд өдөр тутмын үйл явдал, үзэл бодлоо зурж, түүнийгээ тайлбарлан "Эникки" (өдрийн тэмдэглэл бүхий зурсан зургууд) бүтээдэг заншилтай.  Хүүхэд багачууд өөрийн амьдралын талаар эникки зурж, чөлөөтэй илэрхийлж болох ажээ. Оролцогчид зургийн тайлбараа өөрийн төрөлх хэл дээр бичнэ. Эниккиг зурж, бичихдээ өөрийн өдөр тутмын амьдрал, үйл явдал, байгаль цаг уур, дуртай тоглоом, өөрийн гэр бүл, найз нөхөд, сургуулийн амьдрал, орон нутгийн наадам, уламжлалт урлагийн баяр зэрэг нийтлэг үйл явдлуудыг чөлөөтэй багтааж болох юм.

Ази-номхон далайн орнуудын 6-12 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг энэхүү уралдаанд улс бүрээс 8 хүүхдийг шалгаруулж шагнан урамшуулдаг бөгөөд Гранприд шалгарсан нэг хүүхэд Япон улсад очиж шагналаа гардан авдаг байна. Энэ жилийн энкки гар зургийн уралдаанд бүтээл хүлээн авах хугацаа долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний хооронд үргэлжлэнэ. Хүүхэд та бүхэн зургийн уралдаандаа идэвхитэй оролцоорой.

ШАГНАЛ
 

  • Гран При – 1 хүүхэд
  • Мицубишигийн Олон нийттэй харилцах хорооны шагнал (MPAC) – 1 хүүхэд
  • Ази-Номхон далайн ЮНЕСКО-ийн клуб, нийгэмлэгүүдийн холбооны шагнал (AFUCA) – 1 хүүхэд
  • ЮНЕСКО-ийн клуб, нийгэмлэгүүдийн Японы Үндэсний холбооны шагнал (NFUAJ) – 1 хүүхэд
  • Тусгай шагнал – 4 хүүхэд

 

ШАЛГАРУУЛАХ ҮЗҮҮЛЭЛТ
 

  1. ЭННИКИ нь өв соёл, ардын уламжлал, урлаг, баяр ёслол, өдөр тутмын амьдрал, байгаль орчин гэх мэт онцлог шинжийг тусгасан байх.
  2. ЭННИКИ нь хүүхдийн бодит мэдрэмж, үзэл бодлыг чөлөөтэй тусгасан байх.
  3. ЭННИКИ нь Зохион байгуулалт, үзэл санаа, нарийн боловсруулсан байдал зэргийг бүрдүүлсэн байх.
  4. ЭННИКИ нь өргөн хүрээтэй сэдвийг хамарсан байх.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД
 

  • Мицубишигийн Олон Нийттэй Харилцах Хороо (MPAC)
  • Ази-Номхон далайн ЮНЕСКО-ийн клуб, нийгэмлэгүүдийн холбоо (AFUCA)
  • ЮНЕСКО-ийн Клуб Нийгэмлэгүүдийн Японы Үндэсний Холбоо (NFUAJ)
  • Үндэсний зохион байгуулагчид
  • ЮНЕСКО-ийн Батламжит Байгаль, Соёлын Өвийг Хамгаалах СанТББ
  • Хүүхдийн Урлан Бүтээх Төв
  • Монголын Хүүхдийн Ордон
  • Нийслэлийн Лаборати 14-р Сургууль
  • Монгени Цогцолбор Сургууль

 

ОРОЛЦОГЧ УЛС ОРНУУД
 

  • Бангладеш, Бутан, Бруней, Камбож, БНХАУ, Энэтхэг, Индонез, Казакстан, БНСУ, Лаос, Малайз, Малдив, Монгол, Мянмар, Непал, Пакистан, Филиппин, Сингапур, Шри Ланк, Тайвань, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам, Япон.

 

ХОЛБОО БАРИХ 
 

ХАЯГ: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Сүхбаатарын гудамж, Peace Building 8/5, 403 тоот

Утас: 9989-6231

EMAIL: enikkimongolia@gmail.com

FB: fb.me/enikkifesta

 

ВИДЕО ТАНИЛЦУУЛГА ҮЗЭХ

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top