Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн мэндэлсний 111 жилийн ой 2019 онд тохиож буй. Тус ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Хөшөөний нээлт өнөөдөр /2019.05.06/ болж Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, “Болор цом”-ын эзэн, Үндэсний төв номын сангийн дарга Б.Ичинхорлоо зэрэг хүндтэй хүмүүс оролцлоо.
Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд урласан байна. Хөшөө таван метрийн өндөртэй аж. Ц.Дамдинсүрэнг Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиосон хөдөлмөр, гавьяаг төр засаг үнэлж гурван удаа Төрийн шагнал хүртээж байсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )