Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2019 онд зохион байгуулагдах төсөл арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлуулсан. Худалдан авах ажиллагааг холбогдох дүрэм журмын дагуу олон нийтийг мэдээлэлээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй мэдээлэх зорилгоор дүүргийн ИТХ-аар батлагдсан иргэдээс төсөл арга хэмжээнүүдийн үнэлгээний хороонд оруулан ажиллуулж, ажлын тайлан, үр дүн, журам заавар, хийгдэх болон хийгдсэн ажлууд, тендерийн урилгыг байгууллагын мэдээллийн самбар, оpen.ulaanbaatar.mn, www.bnd.ub.gov.mn, www.tender.gov.mn сайт болон өдөр тутмын сонин болох “Монголын үнэн” сонинд тухай бүр байршуулан ажиллаж байна.
Багануур дүүргээс зохион байгуулж буй бүх төсөл арга хэмжээг 100% цахимаар зохион байгуулан явуулж буй юм. 2019 онд Дүүргийн орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нийт 13 төсөл арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтөй. Үүнээс гэрээ байгуулагдсан ажил ес, үнэлгээ хийгдэж байгаа ажил нэг, үнэлгээний хороо байгуулах ажил нэг, дахин зарлах ажил нэг, нээлт хийхээр хүлээгдэж буй ажил нэг, Нийслэлийн Засаг даргаас Дүүргийн засаг даргад эрх шилжүүлсэн, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, Нийслэлийн төсөв, Улсын төсөв, Нийслэлийн замын сангийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх есөн төсөл, ажлын даалгавар зураг, төсөв хүлээгдэж байгаа ажил тав, ТББ боловсруулах шатандаа яваа ажил хоёр байна
Сэтгэгдэл ( 0 )