Монголын хүүхдийн спортын VI их наадам дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэхүү наадам самбо бөхийн анхан шатны тэмцээнээр үргэлжилж байна. Тус наадам 19 төрлөөр болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар манай аймаг 11 төрлийг зохион байгуулжээ. Самбо бөхийн анхан шатны тэмцээн 19 жингээр явагдаж нийт 14 багийн 130 гаруй тамирчид оролцлоо.
Багийн нийлбэр дүнгээр Оюуны-Ирээдүй цогцолбор нэгдүгээр байр, I сургууль хоёр дугаар байр, Хонгор сумын Ерөнхий боловсролын сургууль гуравдугаар байранд тус тус шалгарсан байна. Энэ өдрийн тэмцээнээс шалгарсан баг тамирчид есөн сард болох Монголын хүүхдийн спортын VI их наадмын шигшээд оролцох эрхтэй болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )