Балетчин Р.Булган Пермийн театраас эх орноо зорин ирлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Одоогоос жил орчмын өмнө ОХУ-д балетын бүжигчнээр уригдсан Пермь хотын дуурийн театрын гоцлол бүжигчин Р.Булган анхны тоглолтоороо суут П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрийг амжилттай бүтээжээ. Р.Булган Герман улсад төрсөн бөгөөд Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшаар анх балет заалгаж, Вагановын урлагийн тусгай мэргэжлийн сургууль, Пермийн бүжгийн сургууль тус тус төгсчээ.

Р.Булган 2018 оны тавдугаар сард Пермьд хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанаас мөнгөн медаль хүртэж байсан. 

Мөн тэрбээр 2016 онд "Надежда" сургуулийн нэрэмжит балетын тэмцээнд гуравдугаар байр, 2017 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бээжингийн Олон Улсын балетын тэмцээн”, 2018 онд Мариус Петипагийн 200 жилийн ойн нэрэмжит гала фестиваль зэрэгт амжилттай оролцож байсан чавдарлаг гоцлооч юм. 

Р.Булган эх орныхоо тайзан дээр анх удаа “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээх гэж байна.  Түүний бүжих "Хунт нуур" энэ ням гарагт буюу тавдугаар сарын 12-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт 17.00 цагаас болно. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top