"Avengers: Endgame" кино ашиг орлогоороо "Аватар"-ын дараа бичигдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Супер баатруудын түүхийг өгүүлэх "Марвел" цувралын ээлжит анги "Avengers: Endgame" кино дэлхий дахинд нээлтээ хийгээд сар хүрэхгүй хугацааг үдсэн. Одоогийн байдлаар "Avengers: Endgame" дэлхий дахинаас $2.19 их наяд ам.долларын ашиг, орлогыг олоод байна. 

Энэ үзүүлэлтээрээ тус кино бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлдэг бүтээлүүдийн 2-т жагсаж чаджээ. Тус үзүүлэлтийг найруулагч Жеймс Камероны "Аватар" кино 2.79 их наяд ам.долларын  ашиг, орлогтойгоор тэргүүлдэг юм. 

"Avengers: Endgame" бүтээл "Оддын дайн", "Титаник" зэрэг киног ардаа орхиж томоохон амжилтыг богино хугацаанд үзүүллээ. "Avengers: Endgame" кино АНУ-ын "Box office"-ийг тэргүүлж байгаа бөгөөд зөвхөн Хятадын зах зээлээс л гэхэд 11 хоногийн дотор 575.8 сая ам.долларын ашиг олсон байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top