“Монгол бүжгийн гайхамшиг” дахин тоглогдохоор боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Үндэсний урлагийн их театрын дэргэдэх Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “Монгол бүжгийн гайхамшиг” концерт тавдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд тайзнаа дахин амилахаар боллоо. 

Энэ жилийн "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтонд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн "Саальчин", "Адуучин", "Монгол бүжгийн цоморлиг" зэрэг бүжгээс гадна зургаан бүжиг дэглээчийн уран бүтээл үзэгчдийн хүртээл болж байгаа юм.

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид  “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг Монголчуудын уламжлалт зан заншил, соёл, сэтгэлгээний хувьд өндөр ач холбогдолтой хэмээн театрын уран бүтээлчид онцолж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top