Хөгжмийн зохиолч Б.Шаравын "Алтан пянз"-ны нээлт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын таван шилдэг бүтээлээс бүрдсэн "Хоёрдугаар симфони" нэртэй хос "Алтан пянз"-ны нээлт тавдугаар сарын 22-ны өдөр болно. 

Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн EMI 1440 төхөөрөмжөөр бүтээсэн Б.Шаравын "ХОЁРДУГААР СИМФОНИ" тэргүүтэй таван бүтээлээс бүрдсэн 300 ширхэг хос алтан пянз Английн Лондон хотоос эх орондоо ирсэн байна.

Б.Шаравын "Хоёрдугаар симфони"-ийг хамгийн анх 1988 оны тавдугаар сарын 22-ны үдэш ОХУ-ын Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлж байсан түүхтэй. 

Монголчуудын томоохон соёлын өв болон өвлөгдөн үлдэх онцгой бүтээлд дараах таван бүтээл багтсан аж. Пянзны борлуулалтын орлого 100 хувь хөгжмийн зохиолч "Б.ШАРАВ САН"-д орж, их хүмүүний эмчилгээнд зориулагдах аж.

 

  • Нэгдүгээр тал: ХОЁРДУГААР СИМФОНИ, 1987 он
  • Хоёрдугаар тал: МОНГОЛ ОРОН БАДАРТУГАЙ, 2011 он
  • ЭХИЙН СЭТГЭЛ ШИГ, 2018 он
  • Гуравдугаар тал: ЗУУРДЫН ОРОН, 1998 он
  • Дөрөвдүгээр тал: ТРИО, 1980 он

 

Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, шинээр баригдсан "ИХ ХУРАЛДАЙ" бизнес төвийн 5-р давхарт. Холбоо барих: 7033 5555; 9080 5555.


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top