"Аз хур" номын их дэлгүүр "72 цаг, 72 хувь" хямдралтай номын худалдааг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Тус хямдралаар бүх төрлийн номууд 72 хүртэлх хувиар хямдардаг уламжлалтай.
Энэ жилийн хямдралтай номын худалдаа тавдугаар сарын 17-19-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдахтай холбоотойгоор "Тэнүүн огоо", "Сутайн буянт" автобус баазын 157 нийтийн тээврийн автобус номтой боллоо. Тодруулбал, зохиолч Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар", Сэм Уолтоны "Made in America" номуудын жижигрүүлсэн хувилбараар буюу амталгааны хэлбэрээр өлгөсөн байна.
Автобус тус бүрт номын танилцуулга болон "72 цаг, 72 хувь" хямдралтай номын худалдааны мэдээлэл бүхий сонинг өлгөн, уншигч, үйлчлүүлэгчдэдээ мэдлэг оюуныг түгээн дэлгэрүүлж байна. Та бүхэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчин үйлчлүүлэхдээ тус "амталгаа" номуудаас илүү шимтэн уншихыг хүсвэл "Аз хур" дэлгүүрийн хамт олны зохион байгуулж буй "72 цаг, 72 хувь" хямдралтай номын худалдааг зорьж, хямд үнээр олон ном авч болох нь ээ.
Сэтгэгдэл ( 0 )