Дархан хотод 12500 ширхэг гоёлын мод тарилаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг Дархан-Уул аймагт энэ сарын 11-ны өдөр зохион байгууллаа. “Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” уриатай бүх нийтийн мод тарих өдрөөр Дарханчууд 25 дугаар хороололд болон Морин хуурын цогцолборын зүүн энгэр дэх хоёр га талбайд 10 гаруй нэр төрлийн 12500 ширхэг гоёлын мод тарьсан юм.

Мод тарих үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Насанбат, Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан, "Чингис хаан" хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан болон иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож цөлжилт тоосжилтоос байгаль дэлхийгээ хамгааллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top