Орхон аймгийн Баян-Өндөр хайрханы болон Тэнгэрийн долоон бурхан одны тахилгын ёслол өнөөдөр, маргааш /2019.05.14-15/ хоёр өдөр болох гэж байна. Тахилгын ёслол өнөөдөр 19:00 цагаас Тэнгэрийн долоон бурхан одыг тахих ёслолоор эхэлнэ. Ёслол Баян-Өндөр хайрханы өвөр, Хүрэнбулагийн рашааны баруун хойд талд болно.
Мөн маргааш зуны тэргүүн сарын шинийн арван нэгний билэгт сайн өдөр Баян-Өндөр хайрханаа тахина. Баян-Өндөр хайрханы тахилгын үеэр лам хуврагууд ном хурахаас гадна 8 тахил, 7 эрдэнийг залах тэргүүтэй овоо тахилгын зан үйл үйлдэх юм.
Баян-Өндөр хайрханыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг анх 1998 онд тэр үеийн ИТХ-аас гаргаж байжээ. Улмаар 2011 онд тухайн үеийн Засаг даргын шийдвэр гарч жил бүрийн зуны эхэнд сард тахиж байхаар болсон байна. Өнгөрсөн оны тухайд Баян-Өндөр хайрханы болон Тэнгэрийн долоон бурхан одны тахилгын ёслолд 4000 гаруй иргэн оролцсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ их тахилга шүтлэгээ болиод ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлмээр юм даа