ОРХОН: ”Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Орхон аймгийн Эрдэнэт хотод нийтдээ 20 га талбай газарт орчин үеийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Энэхүү бүтээн байгуулалтад өнгөрсөн онд  нийт 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 1,6 тэрбум  төгрөгийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ –аас санхүүжүүлжээ. Энэ онд Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад улсын төсвөөс 2 тэрбум, орон нутгийн төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөн Эрдэнэт үйлдвэрээс 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.  Ингэснээр эхний ээлж 2019 онд ашиглалтад орж 2020 онд бүрэн дуусна.

Цэцэрлэгт хүрээлэн нь жилийн дөрвөн улирлын турш байнгын ажиллагаатай, хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тав тухыг бүрдүүлсэн спорт, соёл урлаг, үйлчилгээ гэсэн гурван хэсэгтэй, эко, ногоон байгууламжаар хүрээлүүлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.49) 2019 оны 12 сарын 20

Сайншандыг дууриаж

0  |  0
Top